admin
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан намын дотоод шинэчлэлтийн ажлыг эхлүүлж байгаа. Цаглабарыг тодорхой ярих юм бол:
Намын Их хурлаас гарч ирсэн Үндэсний бодлогын хороо Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлөө томилж, бодлогын зөвлөл хуваагдах ажлууд хийгдэнэ. Тэгээд 2026.05.01 гэхэд дотоод шинэчлэлтийн ажлууд бүрэн дуусна. Үүний дараа АН 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, дотоод марафондоо төвлөрч ажиллана” гэлээ.