Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна

admin
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна


“Cloudwards” порталаас дэлхийн улс орнуудын интернэтийн эрх чөлөөний чансааг гаргалаа. “Mapped: Internet Freedom by Country in 2026” шинэ чансаанаас үзэхэд дэлхий даяар интернэтийн эрх чөлөөний үзүүлэлтүүд унаж байгаа нь засгийн газрууд цахим орон зайг хянахыг хичээж байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Цахим ертөнцөд ямар ч эрх чөлөөгүй орон нь Хойд Солонгос байлаа. Тус улс 0 оноо авсан нь БНАСАУ-д зөвхөн элит дээд дарга нар л интернэт ашигладаг гэдгийг харуулж байна. ОХУ, Пакистан, Иран, Хятад улсууд дөнгөж 4 оноотой сүүл мушгилаа. 20-иос доош буюу эрх чөлөөгүй орнууд Ази, Африк, Европ тивүүдэд байна.

Хамгийн интернэт эрх чөлөөтэй оронд 92 оноотой 11 орон жагссан нь Бельги, Коста-Рика, Зүүн Тимор, Шинэ Зеланд, Дани, Финланд, Исланд, Лихтенштейн, Норвег, Словак, Суринам байлаа.

Ардчиллын өлгий АНУ дөнгөж 64 оноогоор Монгол Улсаас хол хоцорчээ. Монгол Улс 74 оноотой хүснэгтийн 42-т жагссан байна. Их Британи 52 оноо, Өмнөд Солонгос 32 онотой байгаа нь энэ улсын Засгийн газраас цахим орон зайд хяналт тогтоох гэж оролддог гэдгийг харуулж байгаа юм.

“Mapped: Internet Freedom by Country in 2026” чансааг энэ жил 171 оронд хийсэн судалгааны дүнд гаргажээ. 100 онооны системээр дүгнэдэг. Оноог OONI Explorer зэрэг платформ, Freedom House-ийн дүгнэлт, засгийн газрын мэдээлэл, Шүүхийн шийдвэр зэрэг олон газраас авсан мэдээлэлд тулгуурлан гаргадаг. Гол үзүүлэлт нь иргэдийн улс төр, нийгмийн контент саадгүй авах боломж, олон нийтийн сүлжээг чөлөөтэй ашиглах эрх, VPN үйлчилгээ байгаа эсэхийг харгалздаг байна.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
1072 хувьцааны ногдол ашгийг 30-нд олгоно
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ
МАН-ын бүлгээр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
2026.05.11: Цахилгаан хязгаарлах байршлууд
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
Дорнод аймгийн 8 дахь суманд төрийн албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо
Дорнод аймгийн баг тамирчид ДЭЛХИЙН АВАРГААС 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ