Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй

admin
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй

2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д "Эгнээ байр буруу эзэлж, байрлан явах" гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, иргэдээс ирсэн санал, гомдолтой танилцсан юм. Энэ үеэр холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.

ЗХУТ-ийн хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Бид 2024 оноос автозамын камержуулалтын ажлыг хийж эхэлсэн. 2025 оны хоёрдугаар сар гэхэд камержуулалт бүрэн дууссан. 2025 он дуустал иргэдийн утсанд сануулах зурвасуудыг илгээсэн. Энэ хугацаанд иргэдэд 25 сая зурвас илгээсэн байна. Иргэд үүнээс алдаагаа олж харж, нөхцөл байдал илүү сайжирч байгаа нь харагдсан. 2025 онд өдөрт 82 мянган зөрчил бүртгэгдэж байсан бол харин одоо өдөрт 65 мянга болж буурсан үзүүлэлттэй байна. Иргэд шалгагдаж байна гэсэн төлөвтэй байгаа тохиолдол бүрийг торгуулсан гэж ойлгох нь түгээмэл байна. Шалгагдаж байгаа тохиолдол болгон иргэнд торгууль болж очдоггүй. 150 уулзварт камержуулалт бүрэн хийгдсэн. Уулзваруудад тал талын мэдээллийг бүрэн авах үүднээс зураг авах, бичлэг хийх зориулалттай 10 гаруй төрлийн камер бий. Хэдийгээр нэг зургийг баримт болгож байгаа мэт иргэдэд харагддаг ч системд бичлэг мөн хадгалагдаж буй. Эдгээр баримтад холбогдох албан тушаалтан хяналт тавин ажилладаг. Гэрэл дохиог секундтэй болгох тал дээр бид ажиллаж байсан. Гэвч цөөн үлдсэн секундэд амжихаар яарснаас болж ноцтой осол гарах тохиолдол гардаг. Тиймээс бид тоолуурыг нэмэгдүүлээгүй. 10 байршилд тоолуур бий” гэлээ.

“Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа “Энд нэг зүйлийг тодотгох нь зүйтэй. Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй. Учир нь уулзвар зам дээр ажиллаж байгаа бүх хяналтын камерын бичлэгийг эрх бүхий албан тушаалтан үзэж, шалгасны үндсэн дээр торгууль илгээдэг. Бусдад зам тавьж өгсөн, осол аваар гарсныг тойрсон зэрэг тохиолдолд ямар ч торгууль ноогдуулахгүй. Мөн стандарт, шаардлага хангаагүй уулзвар, зам дээр ямар ч зөрчил илрүүлж хариуцлага тооцохгүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон замыг шинэчилж, энэ хүрээнд тэмдэг тэмдэглэгээг сайжруулж ажилласан” гэлээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар

  • Урсгал сөрөх,
  • Шугам давах,
  • Гэрлэн дохио зөрчих,
  • Замын тэмдэг тэмдэглэгээ зөрчиж эргэх,
  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон,
  • Эгнээ байр буруу эзэлсэн,
  • Үргэлжилсэн цагаан зураас давсан зэрэг үзүүлэлтээр зөрчил илрүүлж байна. Он гарсаар 404.880 зөрчил илрүүлжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ