Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно

admin
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно

Төв аймгийн Угтаалцайдам сумын эрүүл мэндийн төв, Баянжаргалан сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газар, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай Mitsubushi L200, Nissan Navara, Liugong маркын автогреидерийг олгожээ.

Шадар сайд Х.Ганхуяг “10 хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 77 хувь нь цастай байна. Үүнээс Увс аймгийн Зүүнговь, Цагаанхайрхан, Малчин, Хяргас, Ховд аймгийн Алтай, Үенч, Завхан аймгийн Асгат, Цэцэн-Уул, Говь-Алтай аймгийн Тонхил, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаат, Сайхан, Түшиг, Цамба, Алтанбулаг, Хүдэр, Мандал, Зүүнбүрэн, Сүхбаатар, Цагааннуур, Баруунбүрэн, Дархан-Уул аймгийн Шарын гол, Сондор, Орхон, Дархан, Төв аймгийн Эрдэнэ суманд цасны зузаан 21 см-ээс дээш байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан нягт болон агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаас зудардуу нөхцөл байдалтай байна. Зуншлага тааруу байсан баруун болон төвийн аймгуудын нутгаар өвөлжилт хүндрэх хандлагатай байна.

Иймд Шадар сайд, УОК-ын дарга, ХХААХҮ-ийн дэд сайд, яамны ТНБД, УОК-ын Нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудаар ахлуулсан ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна. Зам даваа хаагдаж байгаа зарим аймаг, сумдад автогреидер хоёр ширхэг, ковш 5 ширхэг олохоор тогтсон. Түүнчлэн аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн” гэдгийг онцлоллоо.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ