Татварын шинэчлэлээр татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулна

admin
Татварын шинэчлэлээр татварын ачааллыг 2.7 их наядаар бууруулна

Монгол Улсын Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлсэн хуулиар иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наядын татварыг үе шаттай бууруулахаар тооцжээ.

Үүнд:

  • Иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж буцаан олгохоор
  • Хариуцлагатай татвар төлөгч НӨАТ төлөх хугацааг 2 ХҮРТЭЛ САРААР хойшлуулж болохоор
  • Хил дээр импортын НӨАТ хураахгүй 2 сарын дараа төлөх боломж өгөхөөр
  • Тайлангаа 2 жилийн хугацаанд ЗАЛРУУЛАХ ЭРХ олгохоор
  • Жижиг, дунд бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 ХУВИЙН татварыг хөнгөлж 1 ХУВИЙН орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 ТЭРБУМ болгон нэмэгдүүлэхээр
  • 6-аас 10 тэрбумын ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулахаар
  • 1 хувийн ТАТВАРЫН ХЯЛБАРШУУЛСАН горимыг 400 САЯ ТӨГРӨГ хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлтэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тус тус тусгалаа.

Тус хуулийг 176 мянга гаруй иргэдийн санал дээр үндэслэн боловсруулсан байна.

Эх сурвалж: Жижиг дунд үйлдвэрийн газар



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ