Жил бүрийн 10, 11 дүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо өсдөг

admin
Жил бүрийн 10, 11 дүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо өсдөг

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, CU, GS25 байгууллага хамтран “365 анхаарч, хайрлая” аяны талаар мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан "Жил бүрийн 10, 11 дүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд өсдөг.

Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “365 анхаарч, хайрлая” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангалаа. 

Энэ жилийн эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 11 хувиар буурсан. Гэхдээ 2100 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Хүүхэд үйлдсэн 846 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь мөн 5-6 хувиар буурсан үзүүлэлт" гэлээ.

Энэ удаагийн аяны хүрээнд эцэг эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил төлөвшил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэдтэй зөв харилцах олон нийтийн хандлага, ойлголтыг сайжруулснаар хүүхдийн эрхийг хамгаалах, зөв төлөвшил, хүмүүжил бүхий иргэн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ