Олимпын аварга Машү Бейка Увс аймгийн өсвөрийн жүдочдод сургалт орохоор Монголд иржээ
Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Монгол Улсын дархан аварга Жүдо бөхийн ОУХМ МУГТ Н.Батсуурийн урилгаар Увс аймгийн жүдогоор хичээллэж буй хүүхэд, багачуудад зориулсан сургалт, дадлагад оролцохоор Монголд иржээ. Сургалт семинар 7 хоног үргэлжлэх аж.
Монголын Жүдо бөхийн холбоотой хамтран сургалтын үеэр олимп, дэлхийн дэвжээнээс хуримтлуулсан үнэтэй туршлага, техник, барилдааны ухаанаасаа хуваалцан, ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах юм.
Энэхүү сургалт нь орон нутгийн жүдоч хүүхэд, залуусын ур чадварыг ахиулах, олон улсын жишигт ойртуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг Монголын Жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

