АТГ: Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал авлига, албан тушаалын ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг ноцтой үйлдлүүд гаргасан эсэхийг шалгаж байгаа

admin
АТГ: Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал авлига, албан тушаалын ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг ноцтой үйлдлүүд гаргасан эсэхийг шалгаж байгаа

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалыг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цацагдсан. Харин "Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй. Ажлаа хийж байгаа" хэмээн Төвийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн байдаг.

Тэгвэл Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргал ажлаасаа чөлөөлөгдөөгүй ч түүнтэй холбоотой гомдол АТГ-т ирж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн аж. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Гомдол ирсний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Сануулахад, Дархан-Уул аймгийн иргэн П.Баяраа "2022 оноос эхлэн Б.Азжаргалтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч Нийслэлийн прокурорын газар уг хэргийг хаасан. Харин Улсын ерөнхий прокурорт дахин гомдол гаргаснаар Нийслэлийн прокурорын шийдвэрийг хүчингүй болгож Б.Азжаргалд холбогдох хоёр эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар болсон. Тухайн хэрэгт авлига, албан тушаалын ашиг сонирхлын зөрчил, үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг ноцтой үйлдлүүд багтсан" хэмээн мэдээлж байсан юм.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ