Дональд Трамп Токиод айлчилж, Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичитэй уулзжээ

admin
Дональд Трамп Токиод айлчилж, Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичитэй уулзжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Токио хотноо айлчилж, Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичитэй уулзлаа. Талууд ховор метал болон стратегийн элементийн нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ нь Хятад экспортын хяналтаа чангатгасны дараах алхам юм.

Гэрээний зорилго нь хоёр улсын эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтыг уялдуулж, ховор металын шударга, найдвартай зах зээлийг хөгжүүлэхэд чиглэнэ гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Такаичи “АНУ-Японы шинэ "Алтан үе"-ийг эхлүүлж, хоёр улс илүү хүчирхэг, хөгжин цэцэглэх болно” хэмээн мэдэгдэв. Трамп түүнийг Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсонд нь баяр хүргээд, “Тэр бол Японы хамгийн агуу удирдагчдын нэг болох болно” гэж хэлжээ.

Талуудын хэлэлцээ худалдаа, аюулгүй байдлын асуудалд төвлөрсөн бөгөөд Трамп хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа “Дэлхийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэж онцолсон байна.

Эх сурвалж: The Guardian



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ