Бага насны хүүхэдтэй албан хаагчдыг уян хатан цагаар ажиллуулахыг уриалав

admin
Бага насны хүүхэдтэй албан хаагчдыг уян хатан цагаар ажиллуулахыг уриалав

Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд сурагчдын “Бие даалтын долоо хоног” эхэлж байгаатай холбогдон бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгааллыг сайжруулах шаардлага үүслээ.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байгаа нь хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хамгаалах, орчны эрсдэлээс сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг харуулж байна.

Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг уриалья.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт: “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасныг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

Мөн эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Хүүхдээ хэзээ ч хараа хяналтгүй орхихгүй байх, гэр орныхоо аюулгүй байдлыг шалгах;
  • Хүүхэд бэртэж, гэмтэж болзошгүй эд зүйлсийг хол байлгах, цахим хэрэглээнд хяналт тавих;
  • Хүүхдээ шим тэжээлтэй хоол хүнсээр хангах, тэдний орчинд архидан согтуурахгүй байх;
  • Болзошгүй хүчирхийлэл, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх;
  • Хүүхдийг малд явуулахгүй байх, салхи, цас шуургатай үед харгалзах хүнгүй гэрт үлдээхгүй байх;
  • Хүүхдийн хувь хүний хөгжил, бие даах чадвар, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг дэмжих,
  • Соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээнд хамтдаа, идэвхтэй оролцохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас уриаллаа. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ