800 айлын орон сууцаар Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд 33.8 орчим га талбарыг чөлөөлж 4200 айлын орон сууцны төслийг 2025-2030 онд хэрэгжүүлнэ

admin
800 айлын орон сууцаар Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд 33.8 орчим га талбарыг чөлөөлж 4200 айлын орон сууцны төслийг 2025-2030 онд хэрэгжүүлнэ

Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу, Шархад төвүүдэд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй. 

Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон Өндөр технологийн сангийн эх үүсвэрээс санхүүжүүлж буй энэхүү төсөл нь 3 хэсэгтэй. Нэгдүгээр бүрэлдэхүүний хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн орон сууц бүхий эко хотхон хорооллыг барьж байгуулах ба хоёрдугаар ээлжинд нь “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г байгуулах юм. Тодруулбал, 4200 өрхийн ногоон орон сууцийг дэд төвүүдэд барьж байгуулахаар төлөвлөсөн. Гуравдугаарт, ногоон барилга, эко хорооллын норм, стандартыг тодорхойлох, салбарын чадавхийг бэхжүүлэх зэрэг зорилготой.

Энэхүү төслийн танилцуулгыг Нийслэлийн орон сууцны бодлогын газрын Орон сууцны дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Ганхүү Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүдэд танилцууллаа.

Баянхошуу дэд төвийн13 блок 462 өрхийн орон сууцны барилга угсралтын ажил 60 хувьтай хэрэгжиж байна. Эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ сард Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулж байгааг дурдлаа. Шархад дэд төвийн 10 блок 338 өрхийн орон сууцны барилга угсралтын ажил 60 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ сард мөн Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулах гэнэ. 

Төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийг одоо баригдаж буй 800 айлын орон сууцаар Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд 33.8 орчим га талбарыг чөлөөлж 4200 айлын орон сууцны төслийг 2025-2030 онд хэрэгжүүлнэ. Энэхүү талбарын дундаж нягтрал 370 хүн/га байх ба 5-16 давхар ногоон орон сууц барихаар төлөвлөж байгааг НИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ