БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай албан уулзалт хийлээ

admin
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай албан уулзалт хийлээ


Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Ёл Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа оролцов.

Уулзалтын үеэр Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Зүүн бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр зорьж буйг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Дорнод аймаг нь Зүүн Хойд Азитай холбогдох стратегийн чухал гарц болохын хувьд авто болон төмөр зам, агаарын тээврийн шинэ чиглэлүүдийг нээх, боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг дурдсан юм. Мөн энэ хүрээнд хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар ярилцав. Үүнд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр форум, үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулах, Хавирга–Архашаат боомтыг түшиглэсэн худалдааны чөлөөт бүс байгуулах, аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж шинэ маршрут бий болгох, салбарын дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах зэрэг асуудлууд багтлаа.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хүнс боловсруулах үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлох, агро парк байгуулах, өвлийн хүлэмж болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг хэлэлцэв. Үүнээс гадна хөдөө аж ахуй, барилгын салбарын бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, оюутан солилцоо, тэтгэлэг, хэлний сургалтын хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Уулзалтын төгсгөлд талууд дээрх чиглэлүүдийг дэмжин, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхээр харилцан тохиролцов.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
1072 хувьцааны ногдол ашгийг 30-нд олгоно
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ
МАН-ын бүлгээр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
2026.05.11: Цахилгаан хязгаарлах байршлууд
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
Дорнод аймгийн 8 дахь суманд төрийн албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо
Дорнод аймгийн баг тамирчид ДЭЛХИЙН АВАРГААС 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ