Нүүдлийн амьтдын 24 хувь нь устах аюулд оржээ

admin
Нүүдлийн амьтдын 24 хувь нь устах аюулд оржээ

Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 15 дугаар бага хурал (CMS COP15) Бразил Улсын Кампо Гранде хотод 2026 оны 3 дугаар сарын 23–29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлхийн 100 гаруй улсын Засгийн газар, олон улсын байгууллага, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл энэхүү хуралд оролцож, нүүдлийн амьтдыг хамгаалах дэлхийн бодлого, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлов.

Хурлаар нүүдлийн амьтдын хамгааллын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нийт нүүдлийн зүйлүүдийн 49 хувь нь буурч, 24 хувь нь устах аюулд орсныг онцлон тэмдэглэлээ. Гэсэн хэдий ч олон улсын хамтын ажиллагааны үр дүнд зарим зүйл, тухайлбал бөхөнгийн хамгааллын байдал сайжирсан эерэг үзүүлэлт гарсныг онцолжээ.

COP15-аар 50 гаруй шийдвэр баталж, 40 гаруй зүйл, дэд зүйл, популяцийг конвенцын хавсралтад шинээр бүртгэсэн байна. Мөн нүүдлийн амьтдыг хууль бусаар агнах, ашиглахтай тэмцэх “Global Initiative on the Taking of Migratory Species” санаачилгыг эхлүүллээ.

Энэ удаагийн хурлын онцлох үр дүнгийн нэг нь Монгол Улсаас нэр дэвшсэн судлаачид конвенцын шинжлэх ухааны бүтэц дэх чухал албан тушаалд сонгогдсон явдал байв. 

Конвенцын Шинжлэх ухааны зөвлөлийн Хуралдааны хорооны Азийн бүсийн төлөөллөөр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач, доктор Б.Бүүвэйбаатар, Хуурай газрын хөхтөн амьтны асуудал хариуцсан зөвлөхөөр ХБНГУ-ын Сенкенбергийн байгалийн нөөцийн нийгэмлэгийн судлаач, доктор Д.Нандинцэцэг нар тус тус сонгогджээ.

Тус хурал нь нүүдлийн амьтдыг хамгаалахад экологийн коридорыг бий болгох, холбоос нутгийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих шаардлагыг онцолж, конвенцын хэрэгжилтийг Даян дэлхийн биологийн олон янз байдлын Куньмин-Монреалийн хүрээний зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхийг онцоллоо.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
1072 хувьцааны ногдол ашгийг 30-нд олгоно
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ
МАН-ын бүлгээр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
2026.05.11: Цахилгаан хязгаарлах байршлууд
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
Дорнод аймгийн 8 дахь суманд төрийн албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо
Дорнод аймгийн баг тамирчид ДЭЛХИЙН АВАРГААС 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ