Ц.Идэрбат: Тариаланчдад хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно

admin
Ц.Идэрбат: Тариаланчдад хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цэндийн Идэрбат салбарын анхны томилолтоо Дархан-уул аймгаас эхлүүлж, хаврын тариалалтын бэлтгэл, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. 

Тэрээр " "Тариаланчид улаан буудайн урамшууллын үлдэгдэл, хөнгөлөлттэй түлшний хүртээмж, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах шаардлагатай. 2026 онд улсын хэмжээнд 633 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Шаардлагатай үр, бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг үе шаттай хангаж байна.

Хаврын тариалалтад зориулж 10 мянган тонн шатахууныг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэх зохицуулалт хийж, эхний ээлжийн нийлүүлэлт эхэлжээ. Гол зорилго нь хаврын ажлыг саадгүй явуулж, намрын ургацын суурийг эртнээс найдвартай тавих юм.

Хаврын нэг өдөр бол намрын ургацын үнэ цэнтэй хугацаа учраас бэлтгэл, нийлүүлэлт, шийдвэр гурвын уялдаа энэ жил онцгой чухал байна гэж үзэж байна" гэв.

Эх сурвалж: ЗГ



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
1072 хувьцааны ногдол ашгийг 30-нд олгоно
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ
МАН-ын бүлгээр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
2026.05.11: Цахилгаан хязгаарлах байршлууд
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
Дорнод аймгийн 8 дахь суманд төрийн албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо
Дорнод аймгийн баг тамирчид ДЭЛХИЙН АВАРГААС 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ