Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина

admin
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлжээ.

Энэ талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн "НИТХ-ын 2019 оны тогтоолоор “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийслэлийн хэмжээнд авто зогсоолын менежментийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.

Үүний дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 50 авто зогсоолын менежментийг сайжруулахаар 2023 оноос эхлэн “Эн Ти Би” компани ажиллаж байна. Эдгээр авто зогсоол нь цахилгаан автомашин цэнэглэх систем, автомат төлбөрийн систем зэргийг агуулна. Ингэснээр иргэд нэгдсэн системд холбогдож, авто зогсоолыг урьдчилж захиалах зэргээр яаралтай болон хугацаа хэмнэх арга хэмжээг авах боломжтой юм.

Иймд иргэдийн ая тухтай хөдөлгөөнд оролцох байдлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих хүрээнд эдгээр авто зогсоолын төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлсэн. “Кэй эйч апартмент”, Спортын төв ордон зэрэг байршилд эхний ээлжийн тохижилтын ажил бүрэн дууссан. Мөн хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ажлууд түр хугацаанд зогсох бөгөөд ирэх оны хавраас тохижилтын ажил үргэлжилнэ” гэв. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ