Буудлагын ДАШТ-д Монголоос 11 тамирчин оролцоно

admin
Буудлагын ДАШТ-д Монголоос 11 тамирчин оролцоно

Египетийн Каир хотод буудлага спортын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-нд эхэлнэ.

11 өдөр үргэлжлэх эл тэмцээнд 71 орны 697 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. 56 дахь удаагийн ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун нарын удирдлагад урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал нар өрсөлдөх бол гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг, А.Ариунзаяа нар цэц сорино.

Буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчдын анхны медалийг 1998 онд хийн гар бууны 10 метрийн дасгалд гавьяат тамирчин Д.Мөнхбаяр хүртсэн түүхтэй. Тэрбээр ганцаарчилсан төрөлд алт, багаараа хүрэл медалийн тавцанд зогсож байлаа. Буудлагын ДАШТ-ээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Тэгвэл олимпын бус төрлөөр болсон ДАШТ-ээс нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтай ажээ.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ