Эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээний хүлээх жагсаалтад 1000 гаруй иргэн байна

admin
Эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээний хүлээх жагсаалтад 1000 гаруй иргэн байна

"Амьдрал бэлэглэе" донорын талаарх ойлголтыг иргэдэд таниулах өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулга үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга, Эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээний хүлээх жагсаалтад 1000 гаруй иргэн байна. Хүнд оноштой, амь нас нь өдөр, цагаар хэмжигддэг өвчтөнүүд байдаг. 

2024 оны 7-р сараас хойш жил гаруйн хугацаанд нэг ч хүнд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгээгүй. Жилийн хугацаанд 20 тохиолдол амь эрсэдсэн харамсалтай мэдээ байна. Иргэд буруу ойлголт мэдээлэл байгаагаас шалтгаалан амьгүй донорыг илрүүлэх боломж улам багассан. 

Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор профессор, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн, Өнгөрсөн жилээс хойш тархины үхэлтэй донор Монгол Улсад байхгүй болсон. Элэг шилжүүлэн суулгуулахаар 400 гаруй хүн хүлээх жагсаалтад орсон. Он гарснаас хойш 50 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амьд донороос хийгээд байна.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ