Үндэсний шигшээ багийн тамирчид нийт 135 медаль хүртжээ

admin
Үндэсний шигшээ багийн тамирчид нийт 135 медаль хүртжээ

Үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны эхний 10 сарын байдлаар олон улсын тэмцээн уралдаанаас нийт 135 медаль (34 алт, 36 мөнгө, 65 хүрэл) хүртжээ.

Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуулилтаа хангаж, тэмцээн уралдаанд оролцож байна. Үүнээс: 

  • Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс: 4 алт, 5 мөнгө, 8 хүрэл
  • Өсвөр үеийнхний ДАШТ-ээс: 1 алт, 2 хүрэл
  • Залуучуудын ДАШТ-ээс: 1 хүрэл
  • Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс 1 хүрэл
  • Залуучуудын Азийн АШТ-ээс 5 алт, 4 мөнгө, 4 хүрэл
  • Их дуулгаас 6 алт, 2 мөнгө, 11 хүрэл
  • Гран-при тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 6 хүрэл
  • Дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль 
  • Эрх олгох болон ОУ-ын бусад тэмцээн уралдаанаас 12 алт, 13 мөнгө, 20 хүрэл медаль тус тус хүртжээ.

Харин Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртсэн бол отгон амжилтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн гран-при тэмцээний эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн алтан медаль хүртсэн.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ