Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина

admin
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина

Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна.

Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн 10 га газарт ирэх онд барьж эхэлнэ. 

Тус үйлдвэр нь хоногт 1500 тонн хог шатааж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж өөрийн болон хогны үйлдвэр технологийн паркийн хэрэгцээг хангах хүчин чадалтай. 2022 онд батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан шаардлагуудыг хангаж, Монгол Улсын хэмжээнд анх удаа тус хуулийн дагуу хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүдийн нэг болж буй онцлогтой аж.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу төслийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийгдэж, аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-аар үйлдвэр барих түншлэгчтэй гэрээ байгуулах эрхийг олгоод байна. Үйлдвэр барих хөрөнгө оруулалтын хэмжээг 205 сая ам.доллар байхаар тооцоолж бүтээн байгуулалтыг 2026-2028 онд хийхээр төлөвлөжээ.

Төслийн ач холбогдол:

  • 2040 он гэхэд Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 50 хувь болох дахивар нөөцийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй 42 хувийг нь шатааж устган эрчим хүч гаргана.
  • Гэр хорооллын 2333 өрхийг цахилгаанаар хангаж, агаарт үүссэн 106.1 мянган тонн нүүрс хүчлийн хийг бууруулна.
  • Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулж, тэдгээр бохирдлоос үүсэх өвчлөлийн тоо багасна.​
  • Хог булшлах газрыг нөхөн сэргээнэ.
  • Шинэ ажлын байр бий болно.
  • Хог хаягдлын цэгийг цөөлөх замаар хогноос үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах аж.




Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ