Архидан согтуурч буй арга хэмжээнд хүүхэд урлагийн үзүүлбэр үзүүлэхгүй

admin
Архидан согтуурч буй арга хэмжээнд хүүхэд урлагийн үзүүлбэр үзүүлэхгүй

Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмын төслийг хэлэлцүүллээ. Учир нь уран нугараач, дуучин, бүжигчин хүүхдүүдийг олон нийтийн газарт олон цагаар ажиллуулах, оройн цагаар үзүүлбэр хийлгэх гэх мэтээр хүүхдийн эрхийг хөндсөн тохиолдлууд гардаг.  

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас өнөөдөр /2025.10.17/ “Соёл, спортын ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ыг шинэчлэн боловсруулан Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын Улсын хороо, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, соёл, спортын мэргэжлийн холбоодыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журмыг соёл, биеийн тамир, спортын болон хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталж, мөрдүүлнэ гэж заасан. 


Тус журмын төсөл нь соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, тэдний эрхийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагч, соёл, спорт, боловсрол, сургалтын байгууллагын үүргийг оновчтой тодорхойлж, бүх төрлийн уралдаан, тэмцээнд оролцоход тээвэрлэхдээ аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлгүй орон байраар хангах, хичээл сургалтыг завсардуулахгүй, шөнийн цагаар бэлтгэл, сургуулилалт хийлгэхгүй, архидан согтуурч буй арга хэмжээнд урлагийн үзүүлбэр үзүүлэхгүй, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байх, хамгаалах зэрэг ӨРГӨН АГУУЛГА, ЦАР ХҮРЭЭТЭЙ юм.


Хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдээс ирсэн саналыг журмын төсөлд тусгах юм байна. Дараах байгууллагын төлөөлөгчид хэлэлцүүлэгт оролцжээ.

Биеийн тамир, спортын улсын хороо

Боловсролын ерөнхий газар

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ