УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ

admin
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ

"Д.Амарбаясгалан миний бие төрийн ажлыг гацаахгүйн тулд өөрийн хүсэлтээр өргөдлөө өглөө. Өргөдлийг маань УИХ-ын дэргэдэх зөвлөл хэлэлцэж, ТББХ болон УИХ-ын чуулганы товд оруулсан. Байнгын хорооны хуралд 100 хувь саналаар дэмжигдсэн.

Улс төр бол тэмцэл ч шударга, цэвэр байх ёстой. Өнөөдөр Монгол Улс эрх чөлөөт ардчилсан орон байх уу эсвэл хэсэг бүлэг хүн төрийн механизмыг ашиглан парламентыг барьцаалж хүч хэрэглэн дарангуйлалд шилжих эсэх салаа замын уулзарт ирээд байна. Би хүн биш хууль засагладаг засагтай байхын төлөө, нэг хүний өмч биш хамтын удирдлагын төлөө, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө МАН-ын даргад өрсөлдсөн. Ингэхдээ ямар их эр ашгийг сөрснийг сүүлийн өдрүүд нотолж байна. Харин МАН-ын даргын өрсөлдөөнд ялагдсан ЕС Г.Занданшатар болон зарим нөхөд намын дүрэм, бага хурлын шийдвэрийг үгүйсгэж, УИХ-ын тухай хуулийг зөрчиж, ор үндэсгүй мэдээлэл гадаадын хэвлэлд нийтэлж, түүгээрээ намайг гүтгэснээ ТББХ-ны хурал дээр хүлээн зөвшөөрсөн. 

Надад албан тушаалтай зууралдах эрх, ёс зүй алга. Өнөөг хүртэл хийсэн хэрэг, шалгуулсан асуудал байхгүй. Би энэ цаг үед өөртөө бүрэн итгэлтэйгээр даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Хөшигний ард олон зүйл болж байна. Цаашдаа төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдах учиртай. Энэ шийдвэр бол парламентын шударга байдлын төлөө хийж буй нэг үйлдэл юм. ЕС Г.Занданшатарт хандаж хэлэхэд төрийн үйл ажиллагаа тогтвортой, саадгүй байлгахын тулд хоёулаа хамт огцрох нь зүйтэй.

Ерөнхий сайд болон УИХ-ын дарга хоёр огцорсны дараа МАН-ыг бэхжүүлэх болно. Сөрөг хүчин АН-ын байр суурийг хүлээн авч, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Би бууж өгч байгаа асуудал биш, харин ажлаа өгөөд цэгцлэх шаардлагатай зүйлсэд анхаарлаа хандуулан ажиллах болно" гэсэн юм. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ