ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид болон багш нарыг шагнажээ

admin
ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид болон багш нарыг шагнажээ

Сонгинохайрхан дүүрэгт “Чадварлаг багш, шавь-2025” арга хэмжээ өнөөдөр (2025.10.01) болов.

Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 104 жил, Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийг тохиолдуулан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын “Чадварлаг багш, шавь-2025” баярын арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран зохион байгууллаа.

Баярын арга хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 700 гаруй багш, ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид оролцож шилдгүүдээ шалгаруулав. Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдүүдийг урамшуулж алдаршуулдаг уламжлалтай. Энэ дагуу ЭЕШ-д 800 оноо авч амжилт үзүүлсэн хүүхдүүдийг шагнаснаас гадна шилдэг сургууль, цэцэрлэгийг шалгаруулж шилдэг багш нарт төрийн дээд одон медаль, боловсролын тэргүүний ажилтан болон бусад шагналыг гардуулжээ.

Ташрамд мэдээлэхэд, Сонгинохайрхан дүүрэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 1 сургууль, 4 цэцэрлэг, 1 цэцэрлэгийн өргөтгөл, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулсан байна.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ