Багш, эмчийн цалин, тэтгэврийг 8-20 хувиар нэмэх шийдвэр гарлаа

admin
Багш, эмчийн цалин, тэтгэврийг 8-20 хувиар нэмэх шийдвэр гарлаа

Засгийн газраас өнөөдөр дараах шийдвэрийг гаргажээ. 


Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танах болжээ.


Багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрсэн байна. 

 

Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсвийг хэмнэж, байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэв.

 

Тэрээр "Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан, бүлгийн гишүүд дэмжсэн. Засгийн газраас энэ ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тэмцэл үргэлжилж байна" гэв.


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Үнэт цаасны компани (ҮЦК)-иуд хэр их арилжаа хийж, ямар гүйцэтгэлтэй ажиллав?
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Даваа гарагийг СТРЕСС-гүй эхлүүлэхийн тулд хийх зүйлс
Италийн хот уулын ирмэг дээр иржээ
Олимпын медаль хүртсэнийхээ дараа найз бүсгүйгээ араар тавьснаа зарлажээ
Хотын төсөв ба торгуулийн хамаарал
Даваа гарагт ажилтнууд хамгийн их стресстдэг
Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Нийслэлийн агаарын бохирдол багассан ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна
Лахор хотын тэнгэр олон жилийн дараа ахин өнгө өнгийн олон мянган цаасан шувуудаар дүүрлээ