Дүүжин замын тээвэр нь оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай

admin
Дүүжин замын тээвэр нь оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 38 хувьтай байна. Төслийн хүрээнд нийт 19 тулгуур багана, хоёр буудлын барилга барих бөгөөд хоёр талын буудлын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Мөн тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дуусаж, нийт суурийн ажлын явц 75 хувьд хүрээд байна.

Одоогоор 19 тулгуур баганаас зургаан баганыг бүрэн угсарсан. Төслийн барилга угсралтын ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт 88 хүний бүрэлдэхүүнтэй 15 машин, механизм төслийн талбайд ажиллаж байна.Дүүжин замын тээвэр барих ажилд 100 гаруй жилийн туршлагатай, дэлхийн тэргүүлэгч Францын “Пома" групп ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, техникийн удирдлага, гүйцэтгэлд хяналт тавьж, мэргэжлийн зөвлөмжөөр ханган ажиллаж байна. “Моннис Инженеринг” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Дүүжин замын тээврийн материал, тоног төхөөрөмжүүдийг Франц улсаас үе шаттайгаар тээвэрлэн оруулж ирж байна. Одоогийн байдлаар 103 чингэлэг ачаа буюу нийт ачаа тээврийн 69 хувь нь буусан. 


Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ