С.Цэнгүүн: Дараа жилийн 100 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ авах гэхээр сагс дүүрэхгүй хэмжээнд хүрч байна

admin
С.Цэнгүүн: Дараа жилийн 100 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ авах гэхээр сагс дүүрэхгүй хэмжээнд хүрч байна

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Иргэдийн данс руу мөнгө тараадаг уламжлалтай болоод байна. Сонгууль эсвэл улс төрийн шийдвэртэй холбоотойгоор төрийн өмчит компаниас 200, 300 мянгаар нь өгдөг. Энэ нь инфляцыг өсгөж байна. 

Хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг өгч байна. Гэтэл дараа жилийн 100 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ авах гэхээр сагс дүүрэхгүй хэмжээнд хүрч байна. Тиймээс инфляц гэдэг зүйлийг бид маш сайн ойлгодог байх хэрэгтэй. 

Яагаад гэхээр бодит мөнгө биш цаас хэлбэрээр Монголбанк хэвлээд иргэддээ өгчихдөг. Улс төрчид нь иргэдийнхээ аж амьдралыг боддог хүмүүс гэж нэр аваад, сонгуульд ялалт байгуулаад явчихдаг. Гэтэл бодит байдал дээр таны амьжиргаа сайжирсан уу гэвэл үгүй байдаг. Энэ мөнгийг авахдаа бид өнөөдөр амьжиргаанд хэрэгтэй гэж харж байгаа.

Гэхдээ 2016 оны 100 мянган төгрөг өнөөдрийн 100 мянган төгрөгийн харьцаа асар өндөр ялгаатай. Төгрөгийн ханш тэр хэмжээгээр унаад байна. Улс төрчдийн амладаг мөнгөнүүд гоё сонсогдож байгаа. Бид нарт хэрэгтэй юм шиг. Тэр мөнгөгүй л бол өнөөдөр бид амьдарч чадахгүй юм шиг мэдрэмж өгч байгаа. Гэхдээ бодит байдал дээр энэ нь цаас болоод яваад байдаг. 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ