16 байршилд 19 км урт борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна гэлээ

admin
16 байршилд 19 км урт борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна гэлээ

Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугамыг суурилуулж дууслаа. Өнөөдрийн байдлаар нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. 10 хоногийн дотор нөхөн сэргээлт дуусах юм. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрээр “Геодези, усны барилга байгууламжийн газраас гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн “Тэсо” компанийн урд талд чулуун зам дагуу 450 метр урт борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа. Өнөөдөр нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд 16 байршилд 19 км урт борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна.

Дөрөвдүгээр сарын 9-нөөс Баянзүрх дүүрэгт байрлах Усан спорт цогцолбор, 38а байр, Шар хадны хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийн тулд 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс 100 хүний бүрэлдэхүүнтэй 4 ээлжээр ажлын болон амралтын өдрүүдээр тасралтгүй ажиллаж байна. Тодруулбал, авто замаар гаргалгаа хоолой гаргаж, гүүрэн хоолойгоор урсцыг сайжруулах ажлууд хийгдсэн. Борооны улирлаас өмнө борооны ус зайлуулах шугам сүлжээг угсрахаар төлөвлөж байна” гэв.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
1072 хувьцааны ногдол ашгийг 30-нд олгоно
Хэрэглэчид gmail-ын username-ийг өөрчлөх боломжтой болжээ
1.2 сая сурагчийн 79 хувь үе тэнгийн дээрэлхэлт байдаг гэж хариулжээ
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй
Эмэгтэй улстөрчдийг бодлогоор нь биш, гадаад байдлаар нь "шүүж" байна
Алба хаагчид 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Монгол Улс интернэтийн эрх чөлөөгөөр 42-т жагсаж байна
Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдлээ
МАН-ын бүлгээр Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
2026.05.11: Цахилгаан хязгаарлах байршлууд
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
ШҮҮХ ХУРАЛ: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн гэх М.Батчулууныг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ
Met Gala 2026 олны хэл ам дагуулсан хувцаслалт
Дорнод аймгийн 8 дахь суманд төрийн албан хаагчийн орон сууц ашиглалтад орлоо
Дорнод аймгийн баг тамирчид ДЭЛХИЙН АВАРГААС 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ