Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт болно

admin
Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт болно

Улсын Их Хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.


Тухайлбал өнөөдөр баасан гарагт Тамхины хяналтын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх товтой байсан ч хуралдсангүй учир юу байв гэдэгт тэрээр, УИХ-ын байнгын хорооноос Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт болгож хойшлуулах санал гаргасан учраас өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан байхгүй.


Энэ долоо хоногт УИХ-ын түвшинд Ажлын хэсэг дөрвөн удаа, Байнгын хороо есөн удаа, Түр хорооны нэг хуралдаан, Төсвийн төслийн хэлэлцүүлэг нэг удаа болсон. Хүмүүс заримдаа чуулганы нэгдсэн хуралдаан яагаад хуралдсангүй вэ гээд яриад байдаг. Чуулган нь Байнгын хороо, дэд хороо, түр хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрддэг.


Тэдгээр нь хуралдаж байна гэдэг нь чуулганы үйл ажиллагаа буюу чуулган хуралдаж байна гэсэн үг. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо энэ долоо хоногийн мягмар гарагт хуралдаад, Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийе гэсэн санал гарсны дагуу түр хойшилсон. 

Байнгын хорооноос санал, дүгнэлт гарч байж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулдаг. Тиймээс эрх бүхий Байнгын хорооны санал, дүгнэлт гараагүй учраас энэ асуудал хойшлогдсон. Мөн Хянан шалгах түр хорооноос үргэлжлүүлэн хэлэлцэх асуудал байна, түүний дараа чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх саналтай гэсэн учраас өнөөдөр хуралдаангүй. Ажлын хэсгүүд хуралдаад явж байгаа хэмээв.



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ