Ч.Ундрам: Орон нутагт соёл, залуучуудыг дэмжиж, хүний нөөцийг чадавхжуулна

admin
Ч.Ундрам: Орон нутагт соёл, залуучуудыг дэмжиж, хүний нөөцийг чадавхжуулна

УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам Өвөрхангай аймаг болон зарим сумдад ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзан орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байгаа соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын өнөөгийн байдал, өмнөх жилүүдэд орон нутгаас хийсэн хөрөнгө оруулалт, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл солилцов.

Цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, тодорхой шийдвэрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болов. 

Мөн аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Биеийн тамир, спортын газрын удирдлага, алба хаагчидтай уулзаж, яамны бодлого, стратегийг танилцууллаа. Уулзалтаар салбар байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилго, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйлчилгээний хүртээмж, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойллоо. 

Мөн аймгийн төвд баригдаж буй шинэ музейн барилгын явцтай танилцаж, Хайрхандулаан сумын соёлын төвд тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр боллоо.

Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ