Реалити шоуны од Лос-Анжелес хотын даргын сонгуульд өрсөлдөнө
Реалити шоуны од Спенсер Пратт Лос Анжелес хотын даргын сонгуульд өрсөлдөх кампанит ажлаа эхлүүлж, "системийг илчлэх" амлалт өгчээ. Тэрбээр, өнгөрсөн жил Калифорнийн түүхэнд байгаагүй хамгийн хор хөнөөлтэй ой хээрийн түймэрт гэрээ алдсан юм. Улмаар орон гэрээ алдснаас яг нэг жилийн дараа Пратт Палисейдс галын улмаас мөн адил хохирсон оршин суугчдын хамт "They let us burn" жагсаалыг зохион байгуулжээ. Энэ үеэрээ сонгуульд өрсөлдөж, Калифорнийн оршин суугчдын эрхийн төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. Эсэргүүцлийн жагсаал нь 2025 оны нэгдүгээр сарын 7-нд Номхон далайн Палисейдс галд автаж, Санта Моника уулс болон Номхон далайн хооронд орших эрэг дагуух оршин суугчдын цогцолборыг сүйтгэсний яг нэг жилийн ойг тохиолдуулан болсон.
Палисейдсаас гадна Итон түймэр Калифорнийн өөр нэг хотыг сүйтгэсэн юм. Нийтдээ 31 хүн амь насаа алдаж, 16 мянга гаруй орон сууц, бизнесийн барилга сүйдсэн байдаг.
Пратт Инстаграм хуудсандаа сонгуулийн албан ёсны бичиг баримт мэт харагдах зүйлд гарын үсэг зурж буй зургаа нийтэлсэн ч нэр дэвших нь тухайн үедээ албан ёсоор баталгаажаагүй байв. Жагсаалын үеэр тэрбээр “хуучин хэвээрээ ажиллах нь Лос Анжелес хотын хувьд үхэлтэй адил” хэмээн хэлж, өөрчлөлт хийхийг хүлээж суухаа больсон тул хотын даргад нэр дэвшиж байгаагаа мэдэгджээ.