Эрс хүйтэрч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа

admin
Эрс хүйтэрч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

3-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1…+6 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +21...+26 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж +9...+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж +9...+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж +7...+9 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ



Та манай редакцид өөрийн хувь нэмрээ оруулж биднийг дэмжээрэй.
ЭНЭ ТАНЫ СОНГОЛТ
Сэтгэгдэл

Нийт 0 сэтгэгдэлтэй

Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
1072 хувьцааны ногдол ашиг энэ онд ОЛГОХГҮЙ
УИХ өнөөдөр Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилно
Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
Дуу оруулагч, жүжигчин О.Оюун МУГЖ цолоор энгэрээ мялаалаа
Багш нарын цалинг ирэх оны 1-р сарын 1-нээс 20 хувь, 7-р сараас 10 хувь нэмэгдүүлнэ
Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, найман дүүрэгт 12 бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Аймаг сумдад 796 тонн нүүрс, 8154 тонн тэжээлийг олгоно
О.Цогтгэрэл: АН дотооддоо шинэчлэлт хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, марафондоо төвлөрнө
Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй
Монгол, Хятадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ
BTS хамтлаг аялан тоглолтоороо 1 тэрбум ам.доллар олно гэж тооцоолжээ
Улс орнуудын сошиал медиа хэрэглээ
Монголд банкны хүү яагаад ийм өндөр байна вэ?
Замын-Үүд хариуцсан Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ